“Транс” банкнаас харилцагч, хадгаламж эзэмшигчдийн их хэмжээний мөнгийг завшин Дорнод аймаг дахь Эрээнцавын боомтоор хил даван зугтсан ОХУ-ын иргэн А.Е.Новожилов саяхан хэргийг нь шалгаж байсан мөрдөн байцаагч руугаа утсаар ярьсан гэж эх сурвалж мэдээллээ.
Тус банкны гүйцэтгэх захирал асан тэрбээр “Москвад эхнэр хүүхэдтэйгээ байна. Надад санаа зоволтгүй. Та нар миний хойноос хөөцөлдсөний хэрэггүй” гэж ярьсан гэнэ. А.Е.Новожиловыг эрүүгийн хэрэгт шалгагдаж байх үед эхнэрийнх нь хамаатан гэх эмэгтэй түүнийг батлан даалтад авах талаар хөөцөлдөж явжээ.
Түүгээр зогсохгүй мөрдөн байцаагчид нөлөөлөх гэж таньдаг хүнийг нь дагуулан уулзахаар очсон гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.