Бүх нийтийн бэлэн байдлын үед хязгаарлалтад хамаарахгүй 15 чиг үүргийн аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагчдын тээврийн хэрэгсэлд олгосон “QR код” зөвшөөрлийг зориулалтын бусаар ашигласан, бусдад “QR код” зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгслээ шилжүүлсэн, зөвшөөрөгдсөн цагийн хязгаарлалтыг зөрчсөн 162 автомашины “QR код” зөвшөөрлийг хүчингүй болгосон хэмээн ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэдийг “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд нийслэл хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг дагаж мөрдөхийг албаныхан анхаарууллаа.