Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд мөрдөгч мэдүүлгийг мэдүүлэг авах шаардлага хангасан өрөөнд авах бөгөөд энэхүү өрөөнд тавигдах шаардлагыг Улсын ерөнхий прокурор батална гэж заасан байдаг.
Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Улсын ерөнхий прокурорын тушаалаар баталсан “Мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлага”-ын хэрэгжилтийг энэ оны 3 дугаар сард Нийслэлийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтэс, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 1, 2, 3 дугаар хэлтсүүдэд шалгажээ.
Тус цагдаагийн газар, хэлтсүүдийн мэдүүлэг авах өрөө нь хуульд заасан журмын дагуу гэрч, хохирогч, шинжээч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авах, нүүрэлдүүлэн байцаах, таньж олуулах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хэвийн явуулах, нөхцөл боломжийг бүрдүүлсэн байсан байна.
Шалгалтаар ноцтой зөрчил, дутагдал илрээгүй боловч цаашид анхаарах шаардлагатай асуудлаар дээрх газруудад албан бичиг хүргүүлж, биелэлтийг нь тооцсон байна.