Улсын дээд шүүхийн байранд Коронавируст халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Тиймээс онцгой байдлын болон эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагын зөвлөмж, шаардлагыг баримтлан шүүгч, ажилтан, албан хаагчид гэртээ тусгаарлагдан шинжилгээнд хамрагдах, биеийн эрүүл мэндийн байдлыг тандаж буй. Мөн шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэх болсонтой холбогдон 2021 оны тавдугаар сарын 3-7-ны өдрийг дуустал хугацаанд Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаан явуулахгүй болжээ. Харин тус шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагааныхан 2021 оны тавдугаар сарын 3, 5, 7-ны өдрүүдэд ажиллана. Мөн дээрх хугацаанд Улсын дээд шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг info@supremecourt.mn цахим хаягаар хүлээн авах юм байна.