Монголын Хуульчдын холбоо, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон хуулийн байгууллагуудтай хамтран жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг "Хуульчийн про боно өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Ковид-19”-ийн халдвараас сэргийлж олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон. Тиймээс иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх ажлыг цахимаар болон утсаар зохион байгуулахаар болжээ. Улмаар иргэдэд маргааш ilaw аппликэйшн, Хуульчдын холбооны фэйсбүүк хуудас болон доорх дугааруудад холбогдож, хууль зүйн зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжийг бүрдүүлжээ.