Бүх нийтийн бэлэн байдлын үед үйл ажиллагааг нь хязгаарлаагүй чиг үүргийн байгууллагад олгосон “QR код” зөвшөөрлийг зориулалтын бусаар ашиглаж, ахуйн болон бараа бүтээгдэхүүн тээвэрлэж явсан зөрчлийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн хүчингүй болгох арга хэмжээ авч байна. Улсын онцгой комиссын “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд нийслэл хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ийн 3.1-т заасны дагуу дараах тохиолдолд “QR код” зөвшөөрлийг хураан авч хүчингүй болгоно. Тухайлбал:
• Зөвшөөрлийг хүчингүй болгох талаар зөвшөөрөл эзэмшигчээс хүсэлт гаргасан бол
• Зөвшөөрснөөс бусад тээврийн хэрэгсэлд байрлуулж ашигласан бол;
• Зөвшөөрлийг өөр зориулалтаар ашигласан бол
• Замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөгдсөн цагийг зөрчсөн бол
• Зөвшөөрлийг бусдад худалдсан, хуурамч материал бүрдүүлж авсан бол
• Зөвшөөрөл олгогдсон тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн бол “QR код” зөвшөөрлийг хүчингүй болгоно.