БНХАУ-ын Синофарм компанитай хийсэн гэрээний дагуу өнөөдөр ээлжит 334,400 тун Vero Cell вакциныг хүлээн авах гэж байгаа талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээллээ.
Тэрбээр өөрийн цахим хуудастаа "БНХАУ-ын Синофарм компанитай хийсэн гэрээний дагуу өнөөдөр ээлжит 334,400 тун Vero Cell вакцин хүлээн авна. МИАТ компанийн тусгай үүргийн онгоц Бээжин хотоос Улаанбаатар хот руу хөдөлсөн, 15:23 цагт буух товтой байна. Vero Cell вакцины дараагийн ээлж тавдугаар сарын 1, 3-нд ирнэ" хэмээн бичжээ.