Налайхад хувиараа нүүрс олборлож байсан 29 настай залуу өнгөрсөн даваа гаригт гагнуурын баллонд цохиулж нас баржээ. Тус дүүргийн нутаг Оршихын нуурын ойролцоох О.Чулуунбаатарын эзэмшлийн аманд энэ хэрэг болсон байна.
“Тэнд ажиллаж байсан дөрвөн залуу нүүрс зөөдөг ковшоо чирээд ам руу орж байх үед нь дээрээс нь гагнуурын баллон унасан.
Баллонд цохиулсан хүнийг эмнэлэгт шуурхай хүргэсэн боловч ухаан оролгүй байсаар нас барсан.
Энэ хэргийг хяналтын байгууллагынхан шалгаж эхэлсэн” гэж ослын газарт байсан Цэнгэлмаа хэмээх эмэгтэй ярив.
Э.Оргил