Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Дамбадаржаагаас хот руу орох зуслангийн замд хүний аминд хүрсэн ноцтой осол гарлаа. "Приус-30" загварын автомашин жолоодож явсан 38 настай О хурд хэтрүүлэн давхиснаас мөн "Приус-30" загварын автомашин болон нийтийн тээврийн зорчигч үйлчилгээний "Эрдэм транс" компанийн "Хьюндай айр сити" автобусыг мөргөжээ. Үүний улмаас хоёр хүн харамсалтайгаар нас баржээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Мөн автомашин жолоодохдоо замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримталж, өөртөө болон бусдад эрсдэл үүсгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас хүслээ.