Хилийн 0131 дүгээр ангид Өвөрхангай аймгийн Өлзийт сумаас 2020 оны I ээлжээр татагдаж ирсэн байлдагч П.Энхбаяр 2021 оны дөрөвдүгээр сарын 25-ны 05.00 цагийн орчим Гашуунсухайт салбарт үүрэг гүйцэтгэж байх үед нь нүүрс тээврийн машины аккумлятораас гал гарч байхыг харжээ. Улмаар шуурхай очиж, жолоочийг нь дуудан сэрээж, галыг нэн дариу унтраалцжээ. Ийнхүү цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авсны үр дүнд иргэнд учирч болох амь нас, эд хөрөнгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн байна. Нүүрс тээврийн жолооч Ц.Ганхөлөг хилчин байлдагчтай хамт зургаа татуулж, талархсан сэтгэгдлээ жолоочдынхоо группт илэрхийлжээ.