Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн захиргааны зарим удирдах, гүйцэтгэх албан тушаалын тодорхойлолтод хуульд заасан батлах зөвшөөрөл олгожээ. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн Үндэсний статистикийн хорооны дэргэдэх салбар зөвлөл болон Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
Мөн иргэдээс ирсэн гомдол мэдээллийн мөрөөр Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайланг хэлэлцжээ. Ингээд тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилсон иргэнийг Төрийн албан тухай хууль тогтоомж зөрчсөнийг тогтоон зөрчил арилгах хугацаатай үүрэг өглөө. Харин тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд албан хаагчийг шилжүүлэн томилоход Төрийн албаны тухай хууль, холбогдох журмыг зөрчөөгүй болохыг тогтоов.