Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Энержи ресурс” компанийн хөдөлмөр хамгааллын ажилтан бусдад зодуулж нас барсан талаар бид өмнөх ду гаартаа мэдээлсэн. Дээрх мэдээллийг өгсөн эх сур валжийн мэдээлэл хуудуутай байснаас ташаарал гарсанд хүлцэл өчье.
“Энержи ресурс” компанийн ажилтан бусдад зодуулж тархидаа хүнд гэмтэл аван аймгийн Нэгдсэн эмнэлэгт ухаангүй хүргүүлсэн нь үнэн юм байна. Өдгөө түүний биеийн байдал хүнд, ГССҮТ-д шилжүүлэн авчирч, эмчилж буй аж. Тус төвийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа хохирогчийн биеийн байдал нэлээд хүнд байгааг эмч нар нь батлав. Харин тус аймгийн цагдаагийн хэлтсийн даргаас энэ асуудлыг тодруулахад “Эмнэлэгт ухаангүй ирсэн энэ хүнийг хэнд, ямар шалтгааны улмаас зодуулсныг тодруулахаар ажлын хэсэг гарч, Цогтцэций суманд ажиллаж байна.
Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.