Хатуу хөл хорионы үед замын хөдөлгөөн оролцож буй явган хүн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг багасгах зорилгоор албаныхан ажиллаж буй. Одоогоор нийслэлийн замын хөдөлгөөн оролцох эрх бүхий QR кодыг 45 000 тээврийн хэрэгсэлд олгосон байна. Аж, ахуйн нэгж болон иргэдийн QR@gov.mn цахим хаягт илгээсэн 31195 хүсэлтийг НОК-ын 120 ажилтан хянан шийдвэрлэж, хариу илгээсэн гэнэ. Тодруулбал, нийт 8495 байгууллагын 45292 тээврийн хэрэгсэлд зорчих эрх олгосон учир цаашид нэмж хүсэлт хүлээж авахгүй хэмээн УОК-ын шуурхай штабаас мэдээллээ. Дараах тохиолдолд QR кодыг хүчингүй болгоно. Үүнд:
- Замын хөдөлгөөнд оролцох цагийн хязгаарлалтыг зөрчсөн
- Бусдын тээврийн хэрэгсэлд байршуулж ашигласан
-Зөвшөөрөл олгосон тээврийн хэрэгслийг бусдад ашиглуулсан
-Өөр зориулалтаар ашигласан
-Хуурамчаар үйлдсэн бол цуцалж, хуулийн хариуцлага хүлээлгэх юм байна.