Завхан аймгийн Улиастай, Тосонцэнгэл сумд халдварын тоо эрчимтэй өсөж байна. Үүнтэй холбогдуулан Завхан аймгийн онцгой комиссын шийдвэрээр 2021 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс тэг зогсолт хийгээд байгаа юм. "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдварын тархалтыг хумих зорилгоор ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 25 цэргийн алба хаагч халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан Улиастай сумд гамшгаас хамгаалах, хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, үүрэг гүйцэтгэж байна.