Бичиг үсэг сурсан байлдагч М.Баттөр генералд захидал ирүүлжээ. Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав Хилийн 0108 дугаар ангид ажиллах үедээ цэргийн албанд ирэхээсээ өмнө сургуульд сурч, бичиг үсэг заалгах боломж олдоогүй байлдагч М.Баттөртэй уулзан уншиж, бичиж сурах үүрэг өгсөн байна. Уг үүргийг хэрэгжүүлэхэд нь туслахыг дэд түрүүч Э.Отгонбилэгт мөн даалгасан гэнэ. Дэд түрүүч Э.Отгонбилэг нь Шинэ Монгол ахлах сургуулийг төгссөн, Японд дөрвөн жил суралцаж Акита их сургуулийг дүүргэсэн хилчин юм. Байлдагч М.Баттөр бичиг үсэгт шамдан суралцаж, анхны захидлаа ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжавт хаяглажээ.
Захидлыг бүрэн эхээр нь хүргэе.