Импрессионизмийг үндэслэгчдийн нэг, Францын зураач Клод Монегийн бүтээлүүдийн үзэсгэлэн үзсэн хүмүүсийнхээ тоогоор дээд амжилт тогтоожээ. Парис дахь Дүрслэх урлагийн ордонд толилуулж буй түүний зургуудыг дөрвөн сарын хугацаанд нэг сая орчим хүн үзэж сонирхсон тухай АР мэдээлжээ. Энэ нь сүүлийн 43 жилд гараагүй тохиолдол юм байна. Өнгөрсөн оны есдүгээр сард нээгдсэн эл үзэсгэлэнд зураачийн 170 бүтээлийг тавьсан бөгөөд К.Монегийн зургуудыг үзэх гэсэн хүмүүс АНУ, Их Британи, Японоос ирсээр байгаа юм.