Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимын өчигдрийн хуралдаанаар Н.Мөнх-Оргилд холбогдох хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр баталлаа. Тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сарын 3-нд Хөвсгөл аймагт найман настай М-ийг хүчирхийлж, амийг нь хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн юм.
Тэрбээр “Анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, гэм буруугүй, хилсээр ял ногдуулсан” хэмээн давж заалдсан юм. Н.Мөнх-Оргил бага насны охиныг хүчирхийлж хөнөөснөөс гадна Баянгол дүүргийн нутагт 2010 оны дөрөвдүгээр сард байрны орцонд 8-10 насны гурван охиныг хүчирхийлж, хөнөөхийг завдсан хэрэгт ял шийтгүүлсэн билээ.
Анхан шатны шүүх хурлын дараа түүний ар гэрийнхэн ийм хэрэг хийх хүн биш, хилсээр ял тулгасан хэмээж байсан ч Баянгол дүүргийн нутагт түүнд хүчирхийлүүлсэн гурван охин хэрэгтнийг таньсан, охидоос олдсон үрийн шингэн, арчдас нь түүний ДНК-тай тохирсон зэрэг нь Н.Мөнх-Оргилыг яллах хангалттай нотлох баримт болсон юм.
Г.Равжаа