Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны дөрөвдүгээр сарын 5-9-ний өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 47 гомдол, мэдээллийг шалгав.
Өнгөрсөн долоо хоногт 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд зөрчилгүй 7, харьяаллын дагуу шилжүүлсэн 5, зөрчилтэй болох нь тогтоогдсон 1 гомдол, мэдээлэл байв. Одоогоор 33 гомдол шалгаж байна. Мөн хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 75 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж, найман хүний мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.
Одоогоор ажиллагаанд 67 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянаж буй гэнэ.