ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, нэгтгэл, ангиудын даргалах албан тушаалын ахлагч нартай ахлагчийн албаны 2021 оны нэгдүгээр улирлын тайланг цахимаар хэлэлцэж, нэгдсэн мэдээлэл, зөвлөмжөөр хангалаа.
Хурлын эхэнд ЗХЖШ-ын даргын өгсөн үүргийн биелэлт, “Ахлагчийн албыг хөгжүүлэх хөтөлбөр-2021”, “Зэвсэгт хүчний ахлагчийн бүрэлдэхүүний бие бялдар, эрүүл мэндийг дээшлүүлэх жил”-ийн хэрэгжилт, цэргийн алба, сахилга хариуцлагыг бэхжүүлэх хүрээнд хийж буй ажил, арга хэмжээний талаар тодрууллаа. Мөн төрлийн цэргийн командлал, нэгтгэл, ангиудаас ахлагч болон тэдний гэр бүлтэй зохион байгуулж байгаа төлөвлөгөөт ажлын тайланг сонссон юм. Төгсгөлд нь цэргийн сургалт бэлтгэл, эрүүл мэнд, бие бялдрын бэлтгэжилт, цэргийн алба, сахилга хариуцлага, нийгмийн хамгааллыг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг даалгаад цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхийг захилаа. Цэргийн хөдөлмөрийн гол баримтлах зарчим нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах гэдгийг ч тэр мөн сануулсан юм.