АНУ-ын конгрессын гишүүн Габриэль Гиффордс руу буудаж, зургаан хүний амь хөнөөсөн Жаред Лофнер хэргээ хүлээхгүй байна. Аризона мужийн шүүх түүний хэргийг хэлэлцэж байгаа юм. Шүүх хурлын үеэр гэмт этгээд нэг ч үг хэлээгүйгээр барахгүй шүүгч, гэрчүүдийг харан доогтой инээмсэглэж суужээ. Жаред Лофнерийн өмгөөлөгч түүнийг сэтгэл мэдрэлийн өвчтэй гэж мэдэгдсэн ч эмч нар хэрэг хүлээх чадвартай хэмээн үзэж байгаа юм.