Дулааны цахилгаан станцын зуух дэлбэрч, ажлаа хийж байсан 25-40 насны гурван ажилтан өртөж, түлэгдсэн байна. Тус газрын удирдлагуудаас энэ талаар тодруулахад “Тийм зүйл болоогүй. Зүгээр л багахан гал гарсныг өөрсдөө унтраасан” гэв. Тус компанийн Хөдөлмөр, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн М.Мягмаржав “Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Харин галын байцаагч н.Галтзулаас энэ талаар тодрууллаа.
-Хэн нэгний буруу үйлдлээс болж гал гарсан юм болов уу, эсвэл тоног төхөөрөмжөөс үүдэлтэй юү?
-Хуучирсан станц болохоор тоног, төхөөрөмж нэлээд муудаж, хуучирсан нь үнэн. Үүнээс болсон байх магадлалтай. Гэхдээ шинжээчдийн дүгнэлтээр шалтгаан нь тодорхой болно гэв. Харин Түлэнхийн төвийн тасгийн эрхлэгч Б.Хишигсүрэн II ДЦС компанийн гурван ажилтан бага зэргийн түлэгдэлтийн байдалтай ирсэн. Биеийн байдал нь сайжирч байгаа” гэв.
Б.ДУН