Коронавирусийн халдвар аваад гэрээр эмчлэгдэж байсан таван иргэн нас барсан гэж ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мэдээллээ. Тэрбээр, "Сүүлийн үед нас баралтын тоо огцом нэмэгдэж байна. Гэртээ нас барсан тохиолдол тус бүр дээр тодорхой дүгнэлт, үнэлгээг хийж, ямар шалтгааны улмаас нас барсан гэдгийг тодорхойлно. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээ цаг алдах зэрэг бусад нөлөөлж буй хүчин зүйлүүдийг судалж байна. Зарим иргэд халдвар авсан гэх шинжилгээний хариунд итгэхгүйн улмаас эрүүл мэндийн тусламж авахгүй байх тохиолдол гарч байна. Мөн PCR шинжилгээний хариуг хүлээж, эмнэлгийн тандалтын баг ирэхийг хүлээхгүйгээр иргэн өөрийн харьяа эмнэлэгт хандаж тусламж үйлчилгээг авах боломжтой" гэдгийг хэлэв.