Замын-Үүдийн хилийн боомтоос БНХАУ-ын Эрээн хот руу зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 7-оос эхэлж нээсэн. Одоогоор 631 тээврийн хэрэгсэл хил гарахаар дугаарлаж буй бөгөөд БНХАУ өдөрт 20 тээврийн хэрэгсэл нэвтрэхийг зөвшөөрсөн юм. Хэрвээ эл газар коронавирусийн халдвар тархаагүй “ногоон бүс” болчихвол хөрш улс хилээр нэвтрэх машины тоог нэмнэ хэмээн албаныхан онцоллоо. Мөн Замын-Үүд сумын засаг дарга Б.Анхбаяр “Бид вакцины тунг хангалттай нөөцөлж байгаа. Одоогоор манай сумын 12 000 иргэн эхний тунг хийлгэсэн. Үлдсэн иргэдийг 10 хоногийн дотор вакцинжуулалтад хамруулна. Замын-Үүдийн хилийн боомтоор вакцинд хамрагдаагүй иргэнийг нэвтрүүлэхгүй” гэж мэдээллээ.