2008 оны долдугаар сарын 1-ний нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүгийн хэрэгт холбогдсон цагдаагийн ажилтнуудыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан. Гэтэл Улсын ерөнхий прокурор уг хэргийг сэргээн шалгах тогтоол гаргасны дагуу түүний дэргэдэх Мөрдөн байцаах албанд дахин шалгаж эхэлсэн билээ.
ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд нарыг албан үүрэг ээ хайнга хандсан гэсэн үндэслэлээр шалгаж байс наа өдгөө хэргийн зүйлч лэлийг гурав дахь удаа өөрчил сөн байна. Бидний авсан мэдээллээр тэднийг Эрүү гийн хуулийн 294 дүгээр зүйлд заасан “Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг ур вуул сан, хэтрүүлсэн, алба ны бүрэн эрхээ хэрэгж үү лээгүйгээс онц их хэмжээний хохирол, хүнд хор ур шиг учирсан” гэсэн үндэслэ лээр Өршөөлийн хуульд хам рагдаагүй зүйл ангиар яллаг дагчаар татаад байгаа аж.
Харин тэд энэ асуудлыг хууль зөрчсөн үйлдэл гэж үзээд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл болон Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр нарт хандаж байгаа гэнэ. Тэд УИХ-ын даргад гаргасан захидалдаа “Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан энэ хэргийг шалгах явцдаа анхнаасаа нэг талыг барьж, цагдаагийн алба хаагчид буудсан гэдэг таамаглалаар шалгасан. Шалгаж тогтоох өөр олон зүйл байхад цагдаагийн ажилтнуудыг буруутгасан.
Ингэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөрчсөн” хэмээн дурдаж анхаарлаа хандуулахыг төрийн эрх барих дээд байгууллагаас хүсчээ.
Г.Цолмон