"Никитон" хамтлагийн ахлагч, дуучин Б.Батчулуун, поп дива дуучин С.Сэрчмаа нар олон нийтийн сүлжээнд +18 онигоо гэх тодотголтой хүчирхийллийн тухай ярьсан нь олон хүний бухимдлыг төрүүлж буй.
Никитоны Б.Батчулуун өөрийн найзынхаа гаргасан зүй бус үйлдлийг гавьяа байгуулсан мэтээр ярьж, нөгөө дэх нь эмэгтэй хүнийг хүчирхийлж, эмэгтэй хүнийг гутаан доромжлож байхад юу ч ойлгоогүй инээж, хөхөрсөн. Тодруулбал, түүний найз нь нэгэн эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орохоор санаатайгаар архи, пиво, нэрмэл зэргийг хольж шахаж уулгаад согтсон хойно нь бэлгийн харилцаанд орсон тухай юм.
Тэгвэл хүчирхийллийг баяр хөөртэйгээр ярьж байгаа эдгээр хүмүүстэй байгууллагууд хамтарч ажиллахаас татгалзаж эхлэв. Тодруулбал, Эл үйл явдлыг эсэргүүцэж “Капитрон” банк Дуучин Б.Батчулуунтай хамтын ажлын гэрээгээ цуцалсан бол 25 дугаар суваг телевиз дуучин С.Сэрчмаагийн "Nyamdaa&Sallys" нэвтрүүлгийг олон нийтэд дахин гаргахгүй болсон гэдгээ мэдэгдсэн.
Энэ нь нийгэмд хүчирхийллийг дэмжихгүй гэсэн санааг илэрхийлж буй. Хүчирхийлэл үйлддэг, олон нийтийн хэрэгслээр хүчирхийллийг онигоо, хэвийн үзэгдэл мэтээр увайгүй ярьдаг од нэртэй эдгээр ёс зүйгүй хүмүүсийг зурагтаар гаргахгүй байх, хамтарч ажлахгүй байх зэрэг зөв жишиг тогтоож байгаад олон нийт ам сайтай байна.