Манай улсад Pfizer вакцин цөөн тоогоор буюу 12,000 гаруй л ирсэн. Иймд коронавирусийн халдварын улмаас нас барах, хүндрэх эрсдэлтэй бүлгийг сонгож уг вакцинаар дархлаажуулж байгаа хэмээн ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан мэдээллээ. Тэрбээр, "Мөн Pfizer вакциныг гемодиализын аппаратад ордог эсвэл элэг бөөр зэрэг цул эрхтэн шилжүүлэн суулгасан болон зөвхөн хорт хавдартай зэрэг хүмүүстээ хийж байна. Бусад иргэд хийлгэж болох хэдий ч, хариу урвал бага үзүүлдэг учраас дээр дурьдсан хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд уг вакциныг хийж байна" гэж онцлон хэлэв.