БНАСАУ-ын эрх баригчид Зайн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх комиссын даргыг үр дүн муутай ажилласны улмаас цаазалжээ. Энэ тухай тус улсын эх сурвалж Өмнөд Солонгосын “Daily NK” цахим сонинд мэдээлэв.
Тус сонинд мэдээлснээр Зайн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх байнамныягын бус комисс нь Умард Солонгосын Дээд боловсролын яамтай шууд холбоотой бөгөөд комиссыг тус яамны хэлтсийн дарга нарын нэг 50 настай Пак хэмээх албан тушаалтан удирдаж байжээ. Тус комисс нь 2020 онд байгуулагдсан бөгөөд бүрэлдэхүүнд нь 20 орчим профессор багтсан байна. Комисс ахиц дэвшил гаргахгүй, үр дүн муутай ажиллахаас гадна Пак тэргүүтэй зарим төлөөлөгчид нь эрх баригчдын бодлогыг шүүмжилж байжээ.