Олныг цочирдуулан, харгис хэрц гий аргаар хүний амь насыг хохироосон гэмт хэрэгтнүүд ялын дээд хэмжээ сонссон ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан уучлал гуйх нь нэмэгдлээ.
Чингэлтэй дүүргийн III хороо ны нутагт хэвлэлийн цех ажиллуулдаг О гэдэг эмэгтэйг хүчир хийлж, амь насыг нь хэрцгийгээр хөнөөсөн Б.Борбандид Ерөнхийлөгч уучлал үзүүлжээ.
Өдгөө олны анхаарал татсан хэргүүдээс хоёр бүлэг хэрэгтэн Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн өргөдлөө хүргүүлээд байгаа гэнэ.
Тухайлбал, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь хилийн цэргийн ангийн Шанагын заставт үүрэг гүйцэтгэж байхдаа 2009 оны арваннэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө харуулын даргаа хөнөөн, улмаар заставтаа ирж хоёр хүнийг бүрэлгэж, олон хүнийг барьцаалсан Э.Оюунболд, М.Тулга, Г.Лхагважав нар түүнд ханджээ.
Мөн Сүхбаатар дүүргийн нутагт нагац эгчийгээ нөхөртэй нь хөнөөж, хүчирхийлэн гэрийг нь шатаахыг завдсан Д.Цэрэндорж өргөдлөө өгсөн байна. Тэдний хэрэг материалтай Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан танилцаж буй аж.
Г.Равжаа