Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоо ХӨСҮТ-ийн "Улаан бүс" рүү сахиураар нэвтэрсэн ч маргааш нь тэндээс "Орчин нь таалагдахгүй байна" гэдэг шалтгаанаар гэртээ гарсан талаар бид өмнө мэдээлж байсан.
Энэ асуудлаар Шадар сайд С:Амарсайхан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Би өөрийгөө цар тахалтай тэмцэж буй гэж боддог. Гэтэл зарим нэг нь надтай тэмцэж байх шиг. Шадар сайд гэх хариуцлагатай алба хашдаг хүний хувьд би ч бай, манай гэр бүлийн хувьд хууль зөрчөөгүй. Хэнээс ч давуу эрх эдлээгүй. Харин иргэддээ дутуу эрх олгохгүй төлөө ажиллана" гэх тайлбар өглөө.