Улсын онцгой комиссоос дөрөвдүгээр сарын 10-25 хооронд хатуу хөл хорио тогтоох санал гаргажээ. Харин эрдэмтдийн зөвлөлөөс урт хугацаанд буюу 28 хоног хөл хорио тогтоож, халдварын гинжин хэлхээг таслан зогсооно гэж үзэж буй. Эдгээр саналыг Засгийн газраас өнөөдөр эцэслэн шийдвэрлэх юм.