Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон мэргэжил үйлдвэрлэлийн 14 холбоо хамтран нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмсэн шийдвэрээ цуцлах шаардлагыг Засгийн газар, УИХ-д хүргүүлж буй талаар өчигдөр мэдээлэл хийсэн. Тэгвэл өнөөдөр тус холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат Сүхбаатарын талбайд суулт эхлүүллээ. Тэрбээр "Капитал банкны 234 тэрбум төгрөгийг төлүүл", "Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг цуцал" гэсэн шаардлага тавьж буй. МҮЭХ-ны удирдлага 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг хоёр хувиар нэмсэн цар тахлын үед улам хүндрэл үүсгэсэн хэмээн үзэж уг хуулийн хэрэгжилтийг тодорхой хугацаагаар хойшлуулах талаар шаардлага тавьж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай удаа дараа уулзаж байсан. Өмнө нь олон нийт нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмсэнийг эсэргүүцэж Сангийн яамны гадна жагссан ч үр дүнд хүрээгүй. Үүний нэгэн адил МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат суултаа түрүүхэн зогсоосон байна. Тэрбээр өдөр бүр төв талбайд ирж улстөрчдөөс шаардлагынхаа хариуг нэхэх гэнэ.