Энэ оны эхний гурван сард олон улсад аялсан хүний тоо өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 87 хувиар буурсан, цаашид “уналт” үргэлжлэх төлөвтэй гэж Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас мэдээлжээ. Цар тахлаас улбаатайгаар бүс нутгуудын хязгаарлалт, жуулчлалын идэвх харилцан адилгүй байгаа бөгөөд хамгийн хаалттай нь Ази, Номхон далайн орнууд гэж “Аялал жуулчлалын барометр”-т дурджээ. НҮБ-ын Худалдааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Зураб Пололикашвили “2020 он аялал жуулчлалын түүхэн дэх хамгийн бараан жил байлаа. 2021 онд нөхцөл байдлыг дордуулахгүйн тулд олон улсын хамтын нийгэмлэг, Засгийн газрууд ахицтай алхам хийх шаардлагатай. Олон сая хүний амьжиргаа энэ салбараас хамааралтай” хэмээн онцлов.