Хан-Уул дүүргийн IX хороонд оршин суух Б.Г-г тус дүүргийн Цагдаагийн хэлтсээс бусдыг залилан мэхэлсэн хэрэгт буруутган, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Тэрбээр өөрийгөө Энэрэл гэж танилцуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилладаг “Хямд нүүрс, сум авч өгнө” хэмээн мөнгийг нь залилан авдаг байжээ.
Ингэхдээ Г нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтны дүрэмт хувцас өмсөж явдаг байсан нь иргэ дийн итгэлийг олоход нөлөөлсөн бололтой.
Сэжигтэн дээрх байдлаар зургаан хүнийг залилсан нь тогтоогдож байгаа талаар тус дүүргийн цагдаагийн хэлтсийн эх сурвалж мэдээлээд энэ эмэгтэйд залилуулсан хүн байвал Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хандахыг хүсэв.