Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр 09.00 цагт болох байсан Ө.Хэрлэнчимэг, Ж.Очбадрах, Ү.Ганболд, С.Гантуяа, Д.Сарантуяа, К.Тэмүүжин, Ж.Очмандах, Д.Отгонжаргал нарт холбогдох хэргийг шүүх хуралд оролцогчдоос шалтгаалан 40 минутын дараа эхэллээ.
Энэ хэргийг өнгөрсөн оны аравдугаар сарын 27-29-нд шүүгчид хянан хэлэлцээд нэмэлт мөрд өн байцаалтад буцаасан юм. Тиймээс цаг хэмнэх үүднээс өмнөх шүүх хурлын үеэр танилцсан шүүгдэгч нарын биеийн байцаалт, яллах дүгнэлт зэргийг дахин танилцах шаардлагаг үй гэсэн саналын дагуу шүүх дараагийн асуудлыг хэлэлцэв.
Хэлэлцүүлэг эхлэхийн өмнөх шүүгдэгчдийн өмгөө- лөгч нар “Хэрэгт хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдсэн НПГ-ын хяналтын прокурор Ц.Насанбат хэргийг нэг талаас нь харсан, шүүг дэгч нарын гаргасан хүсэлтийг хүлээж авдаггүй.
Тиймээс түүнээс татгалзах саналтай байна” гэсэн юм. Өмгөөлөгч нарын гаргасан энэхүү хүсэлтийн дагуу шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд улсын яллагч Ц.Насанба таас татгалзах үндэслэлгүй байна. Тэрбээр хуулийн дагуу хэрэгт хяналт тавьсан гэж үзээд хурлыг үргэлжлүүллээ.
Шүүхийн хэлэлцүүлэг эхлэх үед шүүгдэгчид “Энэ хэрэгт бид ямар ч хамаагүй” хэмээн уйлан дуугарав. Түүний зэрэгцээ уг хэргийн талаар ганцаараа үнэн зөвөөр мэдүүлж байсан шүүгдэгч Д.Сарантуяа мөрдөн байцаалтын шатанд болон өнгөрсөн аравдугаар сард болсон шүүх хурлын үеэр өгсөн мэдүүлгээсээ буцаж “Би 17 настай. Гэнэн зангаасаа болж эхнээсээ худал мэдүүлж байсан юм” хэмээв. Түүний энэ үгэн дээр шүүгдэгч Ө.Хэрлэнчимэг дөрөөлж “Д.Сарантуяа намайг байнга дарамталдаг” хэмээн мэдүүлсэн юм.
Ө.Хэрлэнчимэг нарын найман хүн 2008 оны долдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Дамбадаржаагийн гүүрний орчимд 15 настай Б-г согтуудаа, хардалтын улмаас боомилон хөнөөсөн юм. Өмнөх шүүх хурлын үеэр Д.Сарантуяагаас бусад нь мэдүүлгээсээ буцаж, зарим нь мөрдөн байцаагч зодож дарамтлан, хилсээр хэрэг хүлээлгэсэн зэрэг шалтгаан тоочиж байсан.
Энэ бүгдийн дараа хэрэг хаана хэзээ, хэдэн цагт гарс ныг нарийвчлан тогтоох, Д.Сарантуяаг барьцаалсан гэсэн асуудал, болон шүүгдэгч нарыг зодож дарамталсан асуудлыг шалгах, гэрч холбогдогч нарыг нүүрэлд үүлэн байцаах шаардлага тай гэж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн билээ.
Ө.Хэрлэнчимэг нар Б-г хөнөөснөөс гадна Д.Сарантуяа болон талийгаач Б нарыг уруу татаж, биеэ үнэлэхэд татан оролцуулсан, Д.Сарантуяаг 2006 оны зургадугаар сарын 15- нд цээжинд нь шилээр зүссэн, тамхины цогоор түлж гэмтээсэн хэрэгт буруутгагдаад байгаа юм. Дугаар шилжих мөчид бүтэн өдөр үргэлжилсэн шүүх хурал 21.30 цагийн үед шийдвэрээ гаргаагүй байлаа.