Манай улсын хойд хилийг нэгэн мансуурсан хүн зөрчжээ. Түүнийг хилээс таван км зайтай явж байхад нь саатуулан шалгахад мансууруулах бодис хэрэглэсэн байдалтай байсан гэнэ. Ф.А.Александрович гэдэг тэр хүн архинд донтох өвчтэй гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад оргожээ.
Хил зөрчигчийг ОХУын талд хүлээлгэн өгсөн байна. Мөн хилийн 0243 дугаар ангийн хариуцсан хэсэгт улсын хилээс нэг километр зайтай газарт дөрвөн хүн хууль бусаар мод бэлтгэж байсныг хилийн манаа илрүүлжээ.
ОХУын иргэд малаа хил давуулан бэлчээх, мал туух зөрчил хойд хил дээр гаргасаар байна. ОХУын Мугур-Аксы тосгоны иргэн Д.С.Александрович гэгч суурь богоо манай улсын нутагт бэлчээж байсныг хилийн манаа илрүүлсэн бол хилийн 0311 дүгээр ангийн хариуцсан хэсгээр Увс аймгийн Тэс сумын V багийн иргэн Ж.Батболд 38 адуу туун орж иржээ.
Х.Эрхэм