“The Baethles” хамтлагийн гишүүн Жон Ленноны гэргий Йоко Онод орчин үеийн урлагийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан хэмээн Хирошима хотын захиргаа хүндэт шагнал гардуулах болсон тухай АР мэдээллээ.
Тус хотын урлагийн музей, Японы Засгийн газартай хамтарч энэ шагналыг үндэслэсэн бөгөөд Йоко Оног урлагийн томоохон зүтгэлтнүүдийн нэг гэж үнэлжээ. Гурван жилд нэг удаа олгодог энэ шагналыг өмнө нь зураач Роберт Раушенберг, уран барилгачин Даниэль Либескинд, хувцасны загвар зохион бүтээгч Иссей Мияке нар хүртэж байжээ.