Дархан-Уул аймгийн “Манхан толгой” гэдэг газар золбин ноход хүн рүү дайрчээ. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн дэд дарга Г.Батбаяртай холбогдон тодрууллаа.
-Золбин ноход хүн барих шахсан тухай мэдээлэл ирлээ. Чухам юу болсон юм бэ?
-Манай ангийн хажууханд хөл хөдөлгөөн ихтэй зам байдаг юм. Орой үдэш хүүхэд, настангүй тэр за маар гэр рүүгээ явдаг. Гэтэл өн гөрөгч даваа гаригийн 22.30 цагийн үед эмэгтэй хүн орилоод, ноход хуцалдаад бөөн чимээ гарсан байна лээ. Ингээд манай харуулынхан гартал нэг эмэгтэй рүү ноход ноцож байхад нь хөөж, бүсгүйн амийг аварсан.
-Эмэгтэйн биеийн байдал ямар байгаа бол?
-Хазуулсан эмэгтэй 44 настай Ж гэдэг хүн. Ноход хазаад тал тал тийшээ чирсэн байгаа юм. Хазуулаагүй газар гэж бараг үгүй. Нийт 80 оёдол тавиулсан. Одоо биеийн байдал нь сайнгүй, эмнэлэгт байгаа.
Сүүлийн үед нохой хүн рүү дайр даг болоод байна. Золбин нохой эрс нэмэгдэж, устгах ажлыг дан ганц нийтийн аж ахуйн газар хүчрэхгүй байгаа юм.
Х.Сүрэн