Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жаргалант багт үйл ажиллагаа явуулж буй “Тавантолгой транс” компанийн монгол жолооч зам тээврийн ослын улмаас амиа алджээ.
Тодруулбал, тус компанийн ойролцоо байрладаг “Хуа-Жин” компанийн ажилчин, БНХАУын иргэн хүнд даацын ачааны автомашин жолоодож яваад монгол жолоочийг дайрч, амь насыг нь бүрэлгэсэн гэнэ.
Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Г.Орчлон