Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгох шийдвэрийг 2003 онд анх гаргасан байдаг. Манай улс нь энэхүү сарын аяныг уламжлал болгон 10 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жил “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян 2021” арга хэмжээг “Хямралыг урьдчилан харж, бэлтгэлтэйгээр даван туулъя- ХАБЭАхуйн тогтолцоог бэхжүүлье” уриан дор 2021 оны дөрөвдүгээр сарын 1-30-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Харин олон нийт нэг сарын аян зохиогоод өнгөрөх биш, хөдөлмөр аюулгүй байдлын талаар бүх шатны байгууллагад байнга сануулж анхааруулж байх шаардлагатай хэмээн үзэж байна. Ер нь "Эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн ажлын хувцасны чанарыг сайжруулмаар байна", "Барилгын компаниуд хөдөлмөр, аюулгүй байдлын мэргэжилтэнтэй болох шаардлагатай" хэмээн хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой гомдол их гардаг. Энэ бүгдийг нэгбүрчлэн шалгаж, нягтлахыг холбогдох байгууллагаас иргэд хүсэж байна.