Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Пикассо” зочид буудалд Орхон аймгаас ирсэн охид мансуурч байгаад баригдсан хэрэг гарсан. Тус дүүргийн цагдаагийн хэлтсээс энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэж, бага насны охидыг харгалзах хүнгүйгээр үйлчилсэн “Пикассо”-гийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм.
Харин энэ хэрэгт холбогдуулж эд мөрийн баримт болгон идэж байсан бэлэн гоймон, нэг нь өөрийгөө гэмтээсэн хутгыг хурааж авснаас гадна охидын цуснаас дээж авч Шүүхийн шинжилгээний үндэсний төвд хүргүүлсэн байна.
Гэвч тус төвөөс охидын цусанд шинжилгээ хийх боломжгүй гэсэн хариу өгсөн аж. Тиймээс энэ хэрэг гацаанд орчихоод байгаа гэнэ.