Сүхбаатар дүүргийн нутагт 15 настай Б гэх охины амийг хөнөөн ул мөрөө баллан зугтсан хэрэгт холбогдоод байгаа Ө.Хэрлэнчимэг, түүний найз залуу Ж.Очбадрах болон бусад хүмүүст холбогдох хэргийг тус дүүргийн шүүх пүрэв гаригт хэлэлцэхээр товложээ.
Эдгээр найман хүнд холбогдох хэргийг тус шүүхээс хэрэг хаана, хэзээ, хэдэн цагт гарсныг нарийвчлан тогтоох, Д.Сарантуяаг барьцаалсан, зодож дарамталсан асуудлыг шалгах, гэрч холбогдогч нарыг нүүрэлдүүлэн байцаах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ.
Прокурор шүүхээс даалгасан ажиллагаа гүйцэд хийгдсэн гэж үзээд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бол хавтаст хэрэгтэй танилцсан шүүгч ч мөрдөн байцаалтаар нотлох баримтыг гүйцэд цуглуулсан гэж үзээд хурлыг товлосон байна.