Увс аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг талхны цехийн ажилчин, 22 настай П гэдэг эмэгтэй гурил зуурагч машиндаа ороогдож хүнд гэмтжээ. Түүнийг онгоцоор ГССҮТ-д авчран эмчилж байгаа гэнэ. Тухайн өдөр тэрбээр зуурмагаа бэлтгэхээр машиндаа гурилаа хийж байтал гэнэт машин нь ажиллаж эргэлдэн гарыг нь ороон татаж, цаашлаад цээж, нүүр нь хүнд гэмтсэн байна.
Орон нутгийн хууль хяналтын байгууллагын эх сурвалж “Буриад талхны цехийн ажилчин П ажлаа хийж байхдаа гурил зуурагч машины хөл дороо байсан унтраалгыг санамсаргүй гишгэсэн юм билээ. Түүнийг Улаанбаатарт ГССҮТ-д хэвтүүлэн эмчилж байгаа. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэлээ.