Байгаль орчинд хор хохирол учруулсан, “урт нэртэй” хуулийг зөрчсөн асуудлаар төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөнийхөн өнгөрсөн намар “Пураам”, “Сентерра гоулд” компанийн зарим эд хөрөнгөд халдсан юм. Үүнтэй холбогдуулан иргэний хөдөлгөөнийхнийг танхайрсан гэ сэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөн “Пураам”-ын эзэн, “Сентерра гоулд” компанийн гүйцэтгэх захирал Жон Казаков нарт УМБГ-ын Байгаль орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм.
Гэвч шинжээчийн дүгнэлт нь гарахгүй удааширч байгаагаас мөрдөн байцаалт саа таад байна. Дээрх хоёр компанийн үйл ажиллагаа явуулж байгаа нутагт цас их орсон, ус, хөрс нь хөлдсөн зэргээс шалтгаалж, байгаль орчныг хэрхэн бохирдуулсан зэргийг тогтоох боломжгүй байгаа талаар албаны хүн өгүүлсэн юм. Энэ хоёр компани экологид найман тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж хөндлөнгийн шинжээчид дүгнээд байгаа.