Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн III хороонд үйл ажиллагаа явуулдаг компьютер тоглоомын газрын үүдэнд дөрвөн хүн балмад этгээдэд хутгалуулж, хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Хэрэг өнгөрсөн ням гаригийн 00.30 цагийн үед гарсан талаар тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн эх сурвалж өгүүлсэн юм. “Тоглоомын газрынхан цаг хэтрүүлэн ажил лаж байсан. 00.00 цаг өнгөрөөд тэнд тоглож байсан дөрвөн залуу гарч явах үед үүдэнд нь согтуу хүн тэднийг хутгалаад зугтсан” гэж хэргийг харсан нэгэн хүн ярилаа.
Цагдаагийн байгууллагын нэг ажилтан “Хохирогчид 20 гаруй насны залуус байсан. Тэдний хоёрынх нь хөл, гуянд хутгалж хүндэвтэр гэмтэл учруулсан. Нэгнийх нь цээжинд, нөгөөгийнх нь даланд хутгалсан. Тэд ГССҮТ болон Цэргийн клиникийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн харьяат, 34 настай Н үйлдсэн. Хэргийн газраас зугтсан түүнийг эрэлч нохойн албаныхан шуурхай илрүүлж, саатуулсан” гэв.