Улсын хэмжээнд энэ оны эхэнд 29.3 сая орчим эх мал байснаас 81.8 хувь нь төллөх юм байна. Өнгөрсөн баасан гаргийн байдлаар 2.9 сая төл хүлээн авч, 2.8 саяыг нь бойжуулж буйг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Ингэснээр одоогоор төлийн бойжилт 98.3 хувьд хүрсэн аж. Цаг агаар хүндрэхгүй бол нийт нутгаар мал төллөлт хэвийн үргэлжилж, ирэх тавдугаар сар гэхэд 26-27 сая төл хүлээн авах боломжтой гэнэ. Одоогоор төл болон бусад малын зүй бус хорогдлын хэмжээ 1.2 сая гаруйд хүрээд буй нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй ойролцоо дүн юм байна.