"Ковид-19" цар тахлын улмаас бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих үеэр ажилласан олон нийтийн цагдаа нарт Монгол Улсын Засгийн газраас урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу олон нийтийн цагдаа нарын төлөөлөлд урамшууллыг олгожээ. Ташрамд дурдахад, Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Уг хууль батлагдсанаар цагдаагийн байгууллага иргэд, олон нийтийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдал, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, камержуулалтын нэгдсэн системийг үе шаттайгаар нэвтрүүлнэ. Мөн нутгийн захиргааны бүх шатны байгууллагын хүлээх үүрэгт харьяа нутаг дэвсгэрт орчны аюулгүй байдлыг хангах, хяналт тавих гэх мэт зохицуулалтыг хуулийн төсөлд тусгаж өгсөн аж. Ингэснээр цагдаагийн байгууллага, олон нийтийн цагдаа, хамтарсан багийн үйл ажиллагаа илүү шуурхай болж өргөн хүрээнд хамтран ажиллах нөхцөл бүрдэх юм.