Монгол Улс цаазаар авах ялын гүйцэтгэлийг түдгэлзүүлэх тухай зарлан тунхагласнаас хойш нэг жил өнгөрч байна. “Эмнести Интернэшнл” байгууллагаас энэ онд багтаан цаазаар авах ялыг халах тухай хууль санаачлахыг уриалж, мэдэгдэл хийлээ.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлгээр Монгол Улсын тайлан хэлэлцэх явцад энэхүү ялыг түдгэлзүүлснийг сайшаан дэмжиж, цаашид энэ ялыг бүрэн халах алхмыг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт зөвлөсөн юм.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанаар баталсан дэлхий даяар цаазаар авах ялыг хэрэглэхээ зогсоохыг уриалсан тогтоолд манай улс анх удаа дэмжсэн санал өгсөн.
Дэлхийн бүх улсын гуравны хоёр нь цаазаар авах ялыг хуульдаа болон практикт халаад байна.