Гэрийн хажууханд бяцхан охин уйлах шиг. Бүр аргаа барж, аав ээжийгээ дуудан цурхиран уйлах шиг… Одоогоос хоёр жилийн өмнө Баянгол дүүргийн XII хороонд нэг айлын хоёр охины хоолойг хэрчсэн аймшигт хэрэг гарсан юм. Тэр бяцхан охид хорвоогоос явахгүй гэхдээ ийн уйлж байсан болов уу.
Хүн сонсоод ч үл итгэм энэ хэргийн талаар бичээд байх хүсэл байхгүй ч гэмт хэрэгтэн ямар ч ялгүй салах хууль эрх зүйн нөхцөл бүрдсэн учир дахин хөндөхөөс өөр арга алга.
Тэр нэгэн өдөр ямар гэмт хэрэг гарсныг, өнөөдөр хэрхэн шийдэгдэж байгаа талаар эргэн сануулъя. Хэрэг гарах өдөр ариун хайрын баяр Валентиний өдөр таарсан юм. Хайртай хүндээ цэцэг, бялуу барьсан хүм үүс гудамжаар цуварсаар. Талийгаач охины аав О мөн адил эхнэр, хоёр охиноо баярлуулахаар бялуу аваад иртэл охид нь үүдээ нээж өгөхгүй байж. Хаалгаа арай ядан онгойлгосон тэрбээр нүдэндээ ч итгэмээрг үй аймшигт байдалтай тулжээ. Хохирогч О 5, 12 настай хоёр охинтой.
Тэд хагас цагийн өмнө “Аав аа та хэзээ ирэх вэ. Хурдан ирээрэй. Өнөөдөр Валентиний баярын өдөр” гээд үдсэн гэдэг. Гэтэл цагийн дараа ирэхэд таван настай Н охины хоолойг хэрчин амийг нь хөнөөгөөд, 12 настай О охиныг цусанд нь хутган өмдийг нь тайлсан байжээ. Арай ядан ганц нэг үг хэлж байсан том охиноосоо “Яагаад танихг үй хүнд хаалгаа тайлж өгч байгаа юм бэ” гэхэд “Монхоо ах байсан шүү дээ” гэж хэлснээр энэ аймшигт хэрэг үйлдэгчийг цагдаагийнхан нэг өдрийн дараа саатуулсан юм.
Гэмт хэрэгтэн П.Сумъяажавыг охид Монхоо ах гэж авгайлдаг байж. Хэрэг үйлдэх үедээ тэрбээр 17 настай байсан бөгөөд хохирогч эгч дүүсийн хамгийн дотнын хүний нэг байж. Ямартай л хутга бариад ирж буй түүнээс “Та Монхоо ах мөн үү” гэж асуусан гэдэг. Охидын аав, ээж хувиараа бизнес эрхэлдэг учир амьдрал тарчиг түүнийг хажуудаа байлган харж хандан, цалин өгдөг байж.
Өөрийн том хүү шигээ хайрлан халамжилсан түүнийг хожмын өдөр амьдралынх нь утга учир болсон охидыг нь ингэнэ чинээ санаагүй гэдэг. Гэтэл П.Сумъяажав тэс өөр бодолтой нэгэн байж. Хэрэг гарахаас долоо хоногийн өмнө өөрийн найз гэх Д.Бямбадоржид “Мөнгөтэй айл байна.
Сейфнийх нь түлхүүр хаана байдгийг би мэднэ” гэж хэлж байжээ. Тэд 2009 оны хоёрдугаар сарын 14-нд үгсэн тохиролцож, нэг шил архиар зүрхээ чангалан гэрийн эздийг байхгүй үеэр очжээ. Бузар төлөвл өгөөгөө хэрэгжүүлэхээр орцонд зогсож байтал охидын ээж Д ирэхэд зугтсан ч сейфэн дэх боодолтой мөнгө нүдэнд нь харагдан, хүн алахаас ч буцахг үй болж.
П.Сумъяажав PC тоглоомын газарт тоглож байгаад дахин очиход 17.30 цаг болж байж. Хаалгыг нь цохисон хүнийг хэн болохыг охид асуухад “Монхоо ах нь байна” гэсэн хэзээний танил, дотно хоолой сонссон тэд үүдээ нээтэл тэр мэнд мэдээд “Чихэр идэх үү, ах нь гараад ирье” гэхэд нь баярлалдан үлджээ. Гэтэл минутын дараа үл таних хүн дагуулж орж ирээд таван настай охиныг үг хэлэхийн завдалгүй хөнөөжээ.
Айж сандран уйлсан эгчийнх нь хоолойг хэрчин, хүчирхийлэхийг завдсаныг хэргийн газар ажилласан цагдаагийнхан тогтоосон. “Сейфийг нь онгойлгон хэд хэдэн боодол мөнгөнөөс надад таван боодлыг өгөөд бид салсан” гэж мөрдөн байцаагчид Д.Бямбадорж мэдүүлжээ.
Бяцхан охидын амийг хөнөөж, авсан мөнгөөрөө өмд, гутал, цамц авч өмссөн Д.Бямбадорж тэр шөнөдөө найзуудтайгаа наргин “Мичид” буудалд шөнийг өнгөрөөгөөд маргааш нь торны цаана суусан юм. Охидын аав О “17.00 цагт гэртээ ирээд, машинаа гарааштаа тавьсан. Дэлгүүр орж охиддоо бялуу аваагүй бол… Миний амьдрал дуусчихлаа” хэмээн халаглан сууна.
Таван настай охины “Мөгөөрсөн хоолойг бүрэн тасдсан нь үхэлд хүргэжээ” гэж шүүх эмнэлгийн дүгнэлтэд бичжээ. Харин том охин нь амьд үлдсэн ч “Нүдний торлог бүрхэвч нь хүнд гэмтсэн учир эрүүл мэндэд нь яаж нөлөөлөхийг хэлэх боломжгүй” гэжээ.
Элэг бүтэн, аз жаргалтай гэр бүлийн амьдралыг дотнын нэгэн нь хөмөрсөн тогоо мэт болгосноос хойш хоёр жил өнгөрчээ. Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн П.Сумъяажав, Д.Бямбадорж нарт Баянгол дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 91.2.1, 2.7, 2.11, 2.12, 2.15, 126.3-аар 15 жил хорих ял оноосон. Гэхдээ хэргийг санаачлан, гардан үйлдсэн П.Сумъяажав ямар ч ялгүй, бидний дунд алхаж явна.
Учир нь 2009 оны долдугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1.5, 4.2-оор түүний үйлдсэн гэмт хэргийг цагаатгах болоод байгаа юм. Дээрх хуулийн дөрөвдүгээр зүйл. Ялаас өршөөн хэлтрүүлэх гэсэн хэсгийн 4.1.5-д 18 насанд хүрээгүй хүүхдийг өршөөн хэлтрүүлнэ гэж заажээ. Мөн 4.2-т “Энэ зүйлийн 4.1.5-д заасан этгээдэд энэ хуулийн 8.1.7 дахь заалт хамаарахг үй” гэсэн байна.
Хуулийн наймдугаар зүйл нь Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдал гэсэн хэсэг бөгөөд 8.1.7-д нь Эрүүгийн хуулийн ямар зүйл ангиуд хамаарахгүй болохыг жагсаажээ.
Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн түүнд оноосон зүйл анги нь энд багтсанаас ийн гэм зэмгүй алхахад хүргээд байгаа юм.
Иргэн Ц.Гончиг гэдэг хүн хүмүүст танил болсон. Ямар учир шалтгаанаар хэвлэл мэдээллийн байгууллагад хандан, Ерөнхийлөгчид өргөх бичиг барьсныг нь ч андахгүй. Энэ хүн мөн л 14-хөн настай охиноо бусдын гарт, тэр дундаа эмэгтэй хүний гарт цаг бусаар алдсан нэгэн. Найз залуутай нь хамт явж байгааг хараад уурлаж, хардан бусадтай нийлж, охиныг зодож танхайран, боомилж хөнөөсөн энэ хэргийг үйлдэгчдийг Монголын шүүх шийтгэж чадахгүй байсаар хоёр жил болох нь.
Бас л Өршөөл үзүүлэх тухай хууль гэмт хэрэгтэн Ө.Хэрлэнчимэгт эергээр үйлчлэх бололтой. Ард түмэндээ төрийн хайр ивээлийг хүртээн өршөөн ниг үүлсэх нь Төрийн тэргүүнд байх ёстой эрхэм чанарын нэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Ерөнхийл өгч Өршөөлийн хууль санаачлахдаа энэ мэт онц ноцтой гэмт хэрэгтнийг өршөөгөөд, суллаад байя гэж бодоогүй нь мэдээж. Төрийн хуулийг хэрэгж үүлж буй шүүхийн танхимаас хэн ч инээж гардаггүй. Шүүх байгууллага гэм буруутныг шийтгэлээ ч хохирогчдын сэтгэлийн шархыг хэзээ ч нөхөж чадахгүй.
Гэмт хэрэгтэн шүүх танхимаас бурууг үй мэт инээж гарах хуулийг хэрэгжүүлж болох бил үү бид. Энэ хууль яг л тийм нөхцөл байдал үүсгээд байна. Өөрийн санаачлан, УИХ-аар батлуулсан хуульдаа Ц.Элбэгдорж нэмэлт өөрчл өлт оруулах тухай санал солилцох бүрэн эрх бий.
Ерөнхийлөгч энэ мэт нийгэмд сөрөг үр дагавар авчирч, хохирсон иргэндээ дарамт, сэтгэлийн зовлон авчирч буй хуулийн талаар зөвлөлдөн, бодлоо чилээж буй гэдэгт итгэж байна. Өршөөлийн тухай хууль олон айлд гэрэл гэгээ, аз жаргал авчирч аавыгаа, ханиа хүлээсэн бүсгүй, бяцхан үрс, өдөр хоногийг хуруу даран тоолж, холыг ширтэн суугаа буурайн сэтгэлийн хүлээлтэд цэг тавьсныг үгүйсгэхгүй.
Өршөөл үзүүлэх тухай хуульдаа гэмт хэрэг үйлдээд ялынхаа тодорхой хувийг эдэлсэн бол төрийн өршөөлд багтана гэсэн зүйл оруулсан бол энэ мэт гомдол, цөхрөл нийгэмд үүсэхгүй байсан болов уу. Гэмт хэрэг үйлдсэн хүн заавал ялаа эдлэх учиртай. Нийгмээс тусгаарлагдах хугацаандаа эрх чөлөөтэй явах ямар сайхныг мэдэрч, хэрвээ би тэр үед ийм гэмт хэрэг үйлдээгүй бол одоо ч …гэж өөрөө өөрийгөө зэмлэх учиртай.
Хүн гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө тохирсон ялаа эдэлж, гэм буруугаа ухаараасай гэхдээ Ерөнхийлөгч цаазаар авах ялаас татгалзсан гэж тайлбарладаг. Буруугаа ухаарч, хийсэн хэрэгтээ гэмшихэд нь цаг хугацаа хэрэгтэй бус уу. Тэр л цаг мөчид төр өршөөлөө үзүүлбэл энэ хуулийн утга учир орших биз ээ.
Х.Оюунсүрэн