Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутагт дэвсгэрт буюу 127-р сургуулийн урд дээрмийн хэрэг гарчээ. Хохирогч хүүхдийн эцэг, эх "Манай хүүхдийн унадаг дугуйг дээрэмдсэн байна” хэмээн цагдаад дуудлага өгчээ. Дээрэм гэгээн цагаан өдрөөр, тодруулбал, өчигдөр 15.15 цагийн орчим гарсан гэнэ. Цагдаагийнхан хэргийн мөрөөр шалгаж, 11 настай А-гийн унадаг дугуйг тус дүүрэгт оршин суух, 14 настай Г дээрэмдсэнийг тогтоосон байна. Өсвөр насны хүүхэдтэйгээ ярилцаж, хаана юу хийж, хэнтэй нөхөрлөж байгаад анхаарахгүй бол энэ мэтээр нэг нь хэрэгтэн, нөгөө хохирогч болох тохиолдол гарсаар байгааг цагдаагийнхан онцоллоо.