Хан-Уул дүүргийн Иргэний анхан шатны хэргийн шүүхэд "Камертон" хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болдод холбогдуулан нэхэмжлэл гаргажээ. Иргэн нэхэмжлэл гаргасны дагуу дээрх шүүхээс Д.Болдод зарлан дуудах хуудас илгээсэн байна. Гэвч нэрт дуучин өөрийн хаягтаа байгаагүйгээс үүдэн шүүхээс цагдаагийн байгууллагад хандаж, "Олж тогтоо, эрэн сурвалжил" хэмээх бичиг илгээжээ. Өөрөөр хэлбэл, гэрийнхээ хаягт байхгүй хүнийг буруутай ч бай, буруугүй ч бай эрэн сурвалжлах хуулийн тогтолцоотой гэнэ. Улмаар ЦЕГ-ынхан өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан дуучныг "Сураггүй алга болсон" хэмээн эрэн сурвалжилж буйгаа олон нийтэд зарласан юм. Дуучин Д.Болд шүүхээс зарлан дуудаж, цагдаагаас эрэн сурвалжилсны дагуу хуулийн байгууллагийнхантай уулзаж, асууж тодруулсан зүйлд нь хариулсныг эх сурвалж мэдээллээ. Ямартай ч дуучин Д.Болд эсэн мэнд, ноцтой хэрэгт холбогдоогүй гэнэ. ЦЕГ-ийн Хэвлэл мэдээллийн төвөөс дуучныг эрэн сурвалжилсан талаараа маргааш мэдээлэл өгөх юм байна.